Шууд Chart

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ

2018-04-26 09:11:24

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Өмнөд бүсийн Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Сайншанд хотноо зохион байгууллаа.  

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус тэмцээнд Өмнөд бүсийн Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 6 багийн 120 гаруй тамирчид гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, туухай өргөлт, сонс эргэлт гэсэн таван төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг, хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг, гуравдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр  байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг, хоёрдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг, гуравдугаар байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тус тус шалгарлаа.

Харин сонс эргэлтийн төрөлд нэгдүгээр  байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газар шалгарсан бол туухай өргөлтийн төрөлд нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  хоёрдугаар байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар  байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар тус тус шалгарав.

Мөн ширээний теннисний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Д.Энхбат, хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн дэд ахлагч Х.Амаржаргал, гуравдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Г.Шинэбат нар шалгарсан бол ширээний теннисний эмэгтэй төрөлднэгдүгээр байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн Б.Нарантуяа, хоёрдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн дэслэгч Ж.Цэцэгдэлгэр, гуравдугаар байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, ахлах ахлагч Б.Энхтүвшин нар шалгарав.

Түүнчлэн Олс таталтын төрөлд нэгдүгээр байранд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг, хоёрдугаар байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг, гуравдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг шалгарсан юм.  

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газар тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  


Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ   
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй