Шууд Chart

"ILIFE A8" тоос сорогч робот өөрийгөө тэжээлд холбодог

2018-04-26 15:00:00

Сүүлийн үед шинэ үеийн тоос сорогчууд айл гэрийн гишүүн бүрийг гэр цэвэрлэх ажлаас чөлөөлсөөр байна. Ухаалаг системээр хангагдсан тоос сорогчийн борлуулалтын эрэлт, хэрэгцээ нэмэгдсээр л байна. Энэ удаад бид "ILIFE" компанийн шинэчлэгдсэн загварын тоос сорогчийг онцолж байна.

"ILIFE A8" нэртэй энэ тоос сорогч робот өөрөө өөрийгөө тэжээлд холбон цэнэглэж чаддаг юм байна. Тоос сорогч бүрэн автомат системээр хангагдаж, өөрөө явдаг болсноор биднийг гэр цэвэрлэж, тоос соруулахад хамаг цагаа үрдэг асуудлаас хөндийрүүлж байна. 

Өмнөх үеийн загваруудаасаа үзүүлэлт, хүчин чадал нь илүү сайжирчээ. Ердөө 72 мм-ийн өндөртэй тул ор, сандал, шүүгээний доогуур нуугдсан тоос, шороо хогийг ядах юмгүй цэвэрлэнэ. Шалны гадаргуу дээр байгаа хогийг ч ор мөргүй цэвэрлэнэ. Хэрэв цэвэрлэгдсэн хэсэгт удалгүй дахин хог гарч ирвэл автоматаар очоод сороод цэвэрлэчинэ.

“CyclonePower” системийн гурав дахь үеийн тоос, шороо сорогч системтэй. Ажиллагааны хэд хэдэн төрөлтэй. Үүнд, автомат, турбо, булан тохой болон хүний нүдэнд хамгийн түрүүнд тусах чухал хэсгүүдийн хогийг сорох зэрэг багтана. Тоос шороог хамж аваад, түүнийгээ эргүүлэгт сойткоор шүүрдээд сорох гэсэн зарчмаар ажилладаг байна.

Автомат ажиллагаан дээр ажиллуулж болохоос гадна дуу хоолойны командын тусламжтайгаар ажиллуулж болно. Гэрийн өрөө тасалгааны шалан дээрх хогийг сорж дуусаад автоматаар цэнэглэгч төхөөрөмж рүүгээ очдог байна. Тус төхөөрөмжинд өөрөө бие даан очоод өөрөө өөрийгөө цэнэглэж чаддаг ажээ. Ойролцоогоор 290 ам.долларын үнэтэй худалдаалагдах юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"ILIFE A8" тоос сорогч робот өөрийгөө тэжээлд холбодог   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй