Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгох шалгаруулах, нийт бие бүрэлдэхүүнийг спортын нэгдсэн арга хэмжээнд хамруулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын олон төрөлт спортын тэмцээн өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд эхэллээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нарын албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээнд нийслэлийн хүрээний анги байгууллагын 10 багийн 100  гаруй  тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Нийслэлийн аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, туухай өргөлт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.