Шууд Chart

Энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа

2018-04-27 15:43:48

Баянзүрх дүүргийн хүн амын 30 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Дүүргийн хэмжээнд 0-18 насны нийт 117 гаруй мянган хүүхэд сурч, боловсорч амьдарч байгаа юм. Иймд өнгөрсөн хугацаанд дүүргийн удирдлагууд дүүргийн түүхэнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгжүүлж, төрийн өмчийн сургуульгүй байсан хороодод сургууль барьсан билээ. 

Энэхүү ажлаа үргэлжлүүлэн дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх. Мөн хүүхдэд ээлтэй Засаглалыг бий болгоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний санал санаачлалыг дэмжиж,оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм.

“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн удирдлагууд болон хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сан болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 300 орчим сурагч, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй