Шууд Chart

Нэрс жимсний ач тус

2018-05-02 09:57:11

Хэвлийн өөх багасгах

Өдөрт 1 аяга нэрс идэхэд, хүний бие шаардлагатай ислэгийнхээ 14 хувийг хангаж чаддаг. Хоол тэжээлээс авдаг энэхүү ислэгийн тусламжтай өтгөн хаталт болон хоолны шингэц сайжирдаг байна.

Хоол боловсруулалтад эерэгээр нөлөөлдөг

Нэрсэнд агуулагдах эллажикийн хүчил ба птеростилбен нь хавдрын эсрэг тэмцэхэд, бие махбодид хүч өгдгийг судалгаагаар тогтоожээ. Эдгээр бодис нь мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй ажээ.

Ой санамжыг дээшлүүлдэг

Нэрс жимс нь тархинд хамгийн сайн хоол хүнс гэж нэрлэгддэг. Учир нь хөгшрөлттэй холбоотой санах ой муудах, хүн танихгүй байх зэрэг асуудлыг багасгадаг юм. Үүний зэрэгцээ өдөр бүр 2,5 аяга жимс идэж заншвал Алцимрийн өвчнөөс урьдчилан сэргийлж, тархи болон санах ойтой холбоотой асуудлаас холуур өнгөрч болно.

Хөгшрөлтөөс сэргийлэх

Залуу насаа хэвээр нь хадгалахыг хүсэж буй хүмүүс энэ жимсийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэрсэнд агуулагдах үрэвслийн эсрэг нэгдэл, антиоксидантууд нь тархины гадуур бүрхүүл үүсгэж, хөгшрөлтийн шинж тэмдгийг биед гарах явцыг огцом удаашруулдаг ажээ.

Стресснээс ангижруулна

Зөвхөн нэрс бус бүхий л төрлийн зэрлэг жимсгэнүүдэд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь хүнийг стрессэнд орохоос сэргийлж, сэтгэл санааг тайван байлгахад тустай ажээ.

 


Нэрс жимсний ач тус  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй