Шууд Chart

Сэтгүүлчийн ангийн оюутнууд сагс, гар бөмбөгөөр өрсөлдөв

2018-05-02 11:05:38

Монгол Улсад сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын аварга шалгаруулах сагс, гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим, төгсөгчдийн холбоотойгоо хамтран анх удаа зохион байгуулсан уг тэмцээнд МУИС, ОТИС, СУИС болон ХИС-ийн баг өрсөлдсөн юм.

Тэмцээнд төрөл тус бүрээр төгсөгчдийн болон оюутнуудын багууд оролцож шилжин явах цомын төлөө гал гарсан ширүүн тоглотууд болж өнгөрсөн.

Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд болсон тус тэмцээнд ХИС, ОТИС, МУИС, РТМУС зэрэг их сургуулийн 18 багийн 144 тамирчин оролцсон байна. Энэ жил анх удаагаа болсон энэхүү тэмцээнд манай тэргүүлэх их дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа болон төгссөн сэтгүүл зүй, мөн спортын салбарт амжилттай яваа залуучууд хурд, хүч авхаалж самбаагаа сорисон сонирхолтой, өгөөжтэй тэмцээн боллоо.

Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож ирэх жилийн тэмцээнийг ОТИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим зохион байгуулах эрхийг авлаа.

Тэмцээний дүнгээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баг тамирчид хоёр алт, гурван хүрэл, Отгонтэнгэр Их Сургууль нэг алт, гурван мөнгө, МУИС-ийн оюутнууд сагсан бөмбөгийн төрөлд нэг мөнгөн медаль, РТМУС-ийн оюутнууд гар бөмбөгийн төрөлд нэг алтан медаль хүртэж, багийн нийлбэр оноогоор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баг тамирчид шилжин явах цом гардлаа.

ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбооны тэргүүн А.Мэндсайхан “Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэтгүүл зүйн боловсрол олгодог их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуусыг олон нийтийн ажилд татан оролцуулах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан юм” хэмээсэн юм.

Сэтгүүл зүйн салбарын оюутнууд болон төгсөгчид ийнхүү сургууль сургуулиа төлөөлөн спортоор өрсөлдөх нь нэг салбарын залуучууд бие биенээ таних, хамтран ажиллах өргөн боломж нээгдэх ач холбогдолтой юм.

Тэмцээнийг“Hankook cosmetics” компани ивээн тэтгэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгүүлчийн ангийн оюутнууд сагс, гар бөмбөгөөр өрсөлдөв  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй