Шууд Chart

Таван хос зэрэг хуримлалаа

2018-05-15 10:07:47

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Орхон аймгийн Гэрлэх ёслолын ордонд таван хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг 2014 эхлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ 16 гэр бүлийг хамруулаад байна. Энэ удаад Онцгой байдал, Цагдаагийн газарт үр бүтээлтэй ажилласан 5 алба хаагчийн гэр бүлийг батламжиллаа.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, Миний гэр бүл- Миний аз жаргал өдөрлөг зохион байгуулж, Гэр бүлийн тухай ярилцъя өглөөний уулзалт лекцийг зохион байгуулсан байна.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.














Таван хос зэрэг хуримлалаа  
Үзсэн: 1811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй