Шууд Chart

Цас туулах зориулалтын зэвсэглэсэн машин "ТТМ-1901 БЕРКУТ"

2018-05-15 14:21:32

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойн өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам хамгийн сүүлийн зэвсэглэл, цэрэг техникийн хэрэгслүүдээ олонд танилцуулсан. Эдгээрийн дунд Оросын армийн Арктикийн бүсийн зэвсэглэлд зориулагдсан цас туулагч машиныг танилцуулсан юм. Энэ бол “ТТМ-1901 БЕРКУТ” нэртэй бүрэн зэвсэглэсэн техник.

ОХУ цэрэг дайны салбартаа хүчирхэг, шинэлэг техник хэрэгслүүд болон зэр зэвсэг танилцуулдгаараа дэлхийд дээгүүрт ордог. Тиймдээ ч жил бүрийн Ялалтын баярын жагсаалд оролцох цэргийн шинэ үеийн зэвсэглэлийг харах гэсэн хүмүүс олон байдаг. Цас туулагч, бүрэн зэвсэглэсэн машиныг НПО “Транспорт” компанийн Нижегород дахь салбарын хөгжүүлэгчид, үйлдвэрлэгчид бүтээсэн байна. "ТТМ-1901" бол цас, мөс туулах 87 морины хүчин чадалтай Жигули маркийн бензин хөдөлгүүртэй.

Дээд хурд нь 65 км цаг хүртэл хурдлах боломжтой бол нэг удаагийн банкаараа 500 км хүртэлх зам туулдаг байна. Цас туулагч "Беркут" машин 1500 кг жинтэй, ойролцоогоор 300 кг жинтэй чиргүүл чирэх чадалтай аж. Жолооны бүхээгт дөрвөн хүн суух багтаамжтай. Гадаах орчин -50 хэмийн хүйтэн байсан ч үүнийг үл хамааран жолооны бүхээг үргэлж +18 хэмийн дулааныг хадгалж чаддаг байна.

Жолоодлогын хувьд энгийн автомашин жолоодохтой адил. Хөлийн дор гурван гишгүүртэй, механик хурдны хайрцагтай, жолооны хүрдтэй. Чиргүүл ачаагүй үед 30 хэмийн налуу өөд өгсөх чадалтай бол харин чиргүүлтэй үедээ 20 хэмийн өөд газар өгсөн чадалтай. Өөртөө минутад 650 сумаар шүрших чадалтай 7.62 мм-ийн “Печенег” пулеметтай. Хөдөлгөөнд оролцож байхдаа жолооны бүхээг дотроос гал нээх боломжтой зэвсэглэсэн машин юм байна. 



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цас туулах зориулалтын зэвсэглэсэн машин "ТТМ-1901 БЕРКУТ"   
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй