Шууд Chart

“Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулав

2018-05-15 16:42:36

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар биеийн тамир, спортын “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. “Ди Энд Жийс” ХХК-ийн гүйцэтгэсэн уг төлөвлөлт ёсоор бүсийн болон аймгийн хэмжээнд 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах, олон улсын болон дотоодын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой стандартын шаардлага хангасан барилга байгууламж, спортын зам талбай бүхий биеийн тамир спортын болон амралт чөлөөт цагийн иж бүрэн цогцолбор бий болох юм. 2038 он хүртэл хэрэгжүүлэх тус төлөвлөгөөг Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн батлах ёстой.

Тухайн хэсэг нь нийтдээ 259,4 га талбайтай. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24,2 га газар, төрийн байгууллагын эзэмшилд 2 га газрыг олгож, үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд бий. Төлөвлөлтийг газрын нийт талбайн 12,4 га-д голын сав газрын хамгаалалтын бүс, 18,2 га-д олон нийтийн бүс, 2,4 га-д орон сууцны бүс, 1,3 га-д амралтын бүс, 3 га-д сургуулийн бүс, 72,4 га-д биеийн тамир спортын бүс, 135.6 га-д ногоон байгууламжийн бүс, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулжээ. Эдгээрийг бүтээн байгуулахад 111 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.

Одоогоор “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан 288 айлын орон сууцны барилгын ажил эхлээд байгаа. Энэ нь наадмын талбайн газарт барилга барилаа гэх асуудлыг үүсгэсэн. Иймд тухайн газар нь наадмын талбайн хэсэгт хамаарахгүй гэдгийг олон нийтэд ойлгуулахгүй бол үл ойлголцол үүсэж байна гэсэн байр суурийг тэргүүлэгчид илэрхийлсэн. Учир нь тэр хэсэгт тойруулж хатгасан хашаа нь Сархиа уулын хамгаалалтын зориулалттай аж.

Түүнчлэн энэ нь инженерийн шугам сүлжээний байршлаас шууд хамаарч хийгдэж буй ажил гэдгийг мөн онцолж байв. Учир нь инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр, 2000 орчим айлын орон сууц барих боломжтой газарт “Эко хороолол” нэрээр цөөн айлын амины орон сууц барьсан нь алдаатай шийдвэр болсон гэлээ. Дашрамд дурдахад, Орон нутгийн засаг захиргаанаас “Эко хороолол” төслийн гүйцэтгэгчээс төлөвлөлтийг зөрчсөн, төслийг саатуулсан зэрэг шалтгаанаар 2,4 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байгаа аж.




“Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулав  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2018-05-16 18:55
Ymar goy tosol we? On udaan jil yrilgui uls torjuulelgui khurdan guitcetgekh kheregtei shu!!
Зочин [103.57.92.xxx] 2018-05-16 13:27
ERDENET OVOOTIIN TZ DAGUU ARHILIOGIIN MUZEI BAILUULJ

Бидэнтэй нэгдээрэй