Шууд Chart

Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “Олимпийн алдар” одонгоор шагнагдав

2018-05-16 13:02:20

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ДАШТ–нд  түрүүлсэн Д.Мөнхзул нарт “Олимпийн алдар” одонг МҮОХ болон Шатрын холбооны удирдлагуудын төлөөлөл гардууллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож буйгаа МҮОХ–ны удирдлага онцолж байв.

Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэлэхдээ дөрөвдүгээр сард Итали Улсын Кальяари хотод болсон “Шатар сонирхогчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Б.Саранчимэг гишүүн оролцож, амжилтаа ахиулсныг, оюуны их спортыг дэмжиж, олон бүтээлч ажил зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг.  Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн  ажиллаж байгаа билээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 97 сургуульд өөрийн нэрэмжит “Ногоон бэрс” шатрын клуб байгуулж, бяцхан үрсийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийсэн байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг.

Б.Саранчимэг гишүүний хувьд шатрын спортыг дэмжихэд цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Монголын олон зуун шатарчдыг амжилтад хүргэхэд хичээл зүтгэл, хөдөлмөр, оюун ухаанаа чилээж, үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн багш, дасгалжуулагчдад талархах учиртай гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “Олимпийн алдар” одонгоор шагнагдав  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй