Шууд Chart

П.Цагаан ЮНЕСКО-гийн Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр улиран сонгогдоно

2018-05-16 13:06:03

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга П.Цагаан ЮНЕСКО-гийн гүйцэтгэх удирдлага ЮНЕСКО-гийн харьяа Боловсролын мэдээллийн технологийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл дөрвөн жилээр улиран сонгогдохоор боллоо.

Энэхүү Хүрээлэн нь мэдээлэл, холбооны технологийн инновацыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий Москвад төвтэй олон улсын байгууллага юм. П.Цагаан өмнө нь ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан ажиллаж байсан юм.


П.Цагаан ЮНЕСКО-гийн Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр улиран сонгогдоно  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-05-16 13:55
сонгогдохоор боллоо гэж юу гэж байгаа юм болдоо. Сонгогдлоо .... байМӨӨР эсвэл өрсөлдөнө л баймаар санагдахым даа. болсон болоогүй нь мэдэгдэхгүй юм

Бидэнтэй нэгдээрэй