Шууд Chart

“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд болно

2018-05-16 14:17:58

“Эдийн засгийн форум-2018” энэ сарын 21-22-нд Төрийн ордонд болно. Энэ онд чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тодруулбал: Нэгдсэн хуралдаан:

-           Монгол улсын хөгжлийн загвар

-           Аж үйлдвэрийн IV хувьсгал

Нээлттэй хэлэлцүүлэг:

-           Монгол улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого

-           Монгол улсын брендинг

Салбар хуралдаан: 

-           Шинэ Хөдөө- Шинэ амьдрал

-           Аялал жуулчлал ба агаарын тээвэр

-           Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах

-           Санхүү, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах

-           Уул уурхай, дэд бүтэц, тээвэр логистик

-           Мега төслүүд

-           Тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарын хөгжил, ололт, эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлдог чуулган бол эдийн засгийн форум. 2010 оноос эхлэн төр хувийн хэвшлийн гүүр болж тухайн жилийнхээ эдийн засгийн өсөлт, цаашдын төлөвлөгөөг ярилцаж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд гол түлхэц болж ирсэн. Харин энэ жилийн эдийн засгийн форумын үр дүнг гарц шийдэл нь тодорхой, бизнесийн салбарын тогтвортой байдлыг хадгалах чиглэлд түлхүү анхаараасай гэж бизнесийн салбарынхан хүсч байна.

Энэ удаагийн эдийн засгийн чуулганыг хүчээ нэгтгэе гэсэн уриатайгаар зохион байгуулах юм. Засгийн газар Хувийн хэвшил, ард иргэд, гадаад түншүүдтэйгээ ойлголцолд хүрч нэг зүгт харж чадвал хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх боломжтой. Үүнд чуулганы ач холбогдол оршиж байна гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Засгийн газраас төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр зарласан. Энэ бодлогыг хувийн хэвшил, иргэд олон нийттэйгээ хамтран хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцаж ойлголцолд хүрэх нь эдийн засгийн чуулганы гол ач холбогдол юм.

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд ЗГ-аас татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2018 онд 6.3 хувиар, 2019 онд 5.8 хувиар өсөхөөр байгааг эдийн засагчид үзэж байна. Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод.

Эрдэнэс таван толгойгоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээлж байна. Чуулгантай холбоотой бүх төрлийн мэдээллийг mef2018.mn сайтаас авах боломжтой юм байна.

Улсын хэмжээнд дулаан, цахилгааны эрчим хүчний дийлэнх хувийг буюу 76.6 хувийг нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станц 3 орчим хувийг эзэлж байгаа юм. Дизель цахилгаан станцын эзлэх хувь маш бага байна. Харин бид цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг нь импортоор худалдан авч байна.

Салбарын хэмжээнд нэг хэрэглэгчид тасалдлын давтамж өөрчлөлтгүй байгаа боловч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалгаалан нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа 19 цагаар нэмэгдсэн байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх бүрт горим тохируулахад улам хүндрэл үүсч, цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах эрсдэлтэй нөхцөлд хүрээд байгаа нь хамгийн анхаарал хандуулах асуудал болоод байна.

Манай дулааны цахилгаан станцуудын хувьд харьцангуй хуучирсан, олон жилийн насжилттай байгаа нь аливаа гэнэтийн осолд бэлэн биш, эрсдэл даах чадвар нь сул болсныг салбарынхан хэлдэг. Гэтэл эрчим хүчний хэрэглээ жил бүр 40-50 мв-аар тогтмол өсч байна. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж байгаа ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр эх үүсвэрүүдийг барих ажлууд зайлшгүй шаардлагтай болжээ.

Цаашид бид яах вэ? Эдийн засаг сэргэж, дагаад үйлдвэрлэл үйлчилгээний салбар хөгжинө. Тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халааж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилготой байна. Эрчим хүчний хэрэглээ жил тутам 5 орчим хувиар өсөх, дулааны эрчим хүчний хэрэглээ 4-4.5 хувиар өсөх төлөвтэй байна.  Одоо бидэнд ямар зохицуулалт хамгийн их хэрэгтэй байна вэ?

Синх: Л.Бөхболд Диспетчерийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер

Синх: Б.Болор-Эрдэнэ ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга

Под: Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх тогтвортой орчин хэрэгтэй байна

Гра: Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого:

НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ /2015-2023 он/:

  1. 450 МВт 5 дугаар ДЦС
  2. Таван толгойн 450 МВт ДЦС
  3. Багануурын 700 МВт ДЦС
  4. Экспортын зориулалттай том чадлын ДЦС төсөл
  5. Системийн горим тохируулах Эгийн голын УЦС
  6. Баруун бүсэд ДЦС
  7. Ховд голд УЦС
  8. 8. Дорнодын 100 МВт-ын чадал бүхий ДЦС
  9. 9. Тэлмэний 100 МВт-ын чадал бүхий ДЦС
  10. Салхин парк, Нарны станцууд (нийт 300 МВт)
  11. Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барих (Багануур-Чойр, Улаанбаатар-Мандалговь, Багануур-Улаанбаатар, Багануур- Өндөрхаан-Чойбалсан, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Улаанбаатар- Улиастай-Дөргөний бүс нутгийг холбосон агаарын шугамууд)
  12. Экспортын зорхиулалттай том чадлын Дулааны цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барьж цахилгаан эрчим хүч экспортлох

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг бодит ажил хэрэг болгох тогтвортой орчин манайд үгүйлэгдэж байна. Тогтвортой бодлогын орчин бол зөвхөн эрчим хүчний салбар төдийгүй эдийн засаг, нийгмийн салбарт ч тулгамдаж байгаа бэрхшээл, шийдэх шаардлагатай хүндрэл болоод байгаа билээ.

 


“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд болно   
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.14.xxx] 2018-05-22 22:56
‘Don’t insult my intelligence’ gej ug baidag, neeltiin ugiig angli ru orchuulj bgaa ni lav suuj bgaa gadaad nuhdiin oyuniig gutaaj bainaa, hel muutai huneer sinhron orchuulga hiilguuleh yum sonin

Бидэнтэй нэгдээрэй