Шууд Chart

6.7 тэрбум ам.долларын өртөг бүхий эрчим хүч экспортлох үйлдвэр байгуулах тухай төсөл яригдаж байна

2018-05-16 14:33:49

Эдийн засгийн форумаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой мэдээллийг бид цувралаар хүргэж байна. Энэ удаад ойрын жилүүдэд хэрэгжүүлэх том төслүүд, хөрөнгө оруулалтыг татах бодлого, төлөвлөгөөний тухай онцолж байна.

Том төслүүдээс хамгийн эхэнд хэрэгжүүлэх ажил бол “Эрдэнэс тавантолгой” компанийг хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болгох. Засгийн газраас 1072 хувьцааг амь оруулж, ногдол ашигийг  иргэдэд хүртээх боломж, нөхцлийг судлан 13 алхам бүхий төлөвлөгөө гаргажээ.

6.7 тэрбум долларын өртөг бүхий эрчим хүч экспортлох үйлдвэр байгуулах тухай төсөл яригдаж байгаа юм байна. Мөн нүүрснээс түлш гаргах төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Томоохон төслүүдэд гадны хөрөнгө оруулагчдыг  татхад бодлогын ямар шинэчлэл шаардлагатай байгаа тухай салбарынхан онцолж байна. 

Манай улсын эдийн засаг сэргэж байгаа энэ эерэг өөрчлөлт дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өссөн таатай нөхцөл шууд нөлөөлсөн. Үүлэн чөлөөний нар гэж эдийн засагчдын тайлбарлаж байгаа энэ үеийг ашиглан хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлж, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөшүүрэг олох нь чухал болохыг салбарынхан тодотгож буй.


6.7 тэрбум ам.долларын өртөг бүхий эрчим хүч экспортлох үйлдвэр байгуулах тухай төсөл яригдаж байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй