Шууд Chart

“Эдийн засгийн форум-2018”-аар 12 салбар хуралдаан зохион байгуулагдана

2018-05-16 14:47:06

“Монголын эдийн засгийн форум-2018” чуулганаар хэлэлцэх онцлох сэдвүүдийн тухай салбарынхан өчигдөр мэдээлэл өглөө. Энэ онд чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Үндэсний хөгжлийн газраас Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ тухай Эдийн засгийн чуулганаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэх юм.

“Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээлж байна. Чуулгантай холбоотой бүх төрлийн мэдээллийг mef2018.mn сайтаас авах боломжтой юм байна.


“Эдийн засгийн форум-2018”-аар 12 салбар хуралдаан зохион байгуулагдана   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй