Шууд Chart

Иракийн парламентын сонгуулийн саналын хуудас тоолох ажил 91 хувьтай байна

2018-05-16 15:33:08

Өнгөрсөн Бямба гаригт Иракт парламентын сонгуулийн санал хураалт болсон.  Энэ бол Иракийн засгийн газар өнгөрсөн оны 12-р сард Исламын улс бүлэглэлийг ялснаа зарласнаас хойших анхны парламентын сонгууль гэдэг утгаараа ач холбогдолтой сонгуульд тооцогдож байгаа юм. Одоо тус улсад ард түмний эв нэгдлийг сэргээх дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах тогтвортой засгийн газар бүрдэх эсэх дээр гол анхаарал төвлөрч байна.

Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар сонгуулийн санал хураалтад 10,7 сая сонгогч оролцож саналаа өгсөн байна. Мөн Иракийн нийт 18 мужийн 16 мужид харьяалагддаг сонгогчдын саналын хуудсыг тоолсон байна. Энэ нь нийт сонгогчдын саналын 91 хувийг тоолсон гэсэн үг юм байна. Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Шийт шашны нөлөө бүхий зүтгэлтэн Муктада Садр тэргүүтэй Сайрун эвсэл парламентын сонгуульд тэргүүлж байна.

Энэ Сайрун хэмээх эвсэлд Иракийн коммунист нам болон бусад нам хөдөлгөөн эвсэн орж байгаа юм байна. Одоо үлдсэн 2 муж болох Дахук болон Киркук муж дахь саналын хуудсыг тоолох ажил үргэлжилж байна. Сонгуулийн өмнөх судалгаагаар одоогийн ерөнхий сайдын улс төрийн эвсэл багахан саналын зөрүүтэй ялах магадлал өндөр харин улс төрийн өөр ямар ч бүлэг нам эвсэл парламентад олонх болох төлөв харагдаагүй байна. Хэрвээ аль ч нам эсвэл олонх болж чадахгүй бол эсвэл байгуулах яриа хэлэлцээ хийгдэх төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуульд, парламентын 329 суудлын төлөө улс төрийн 29 нам эвслээс 7000 гаруй нэр дэвшигч дэвшин өрсөлдсөн байна. Сонгуулийн эцсийн дүнг өнөөдөр зарлана гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн парламентын сонгуулийн саналын хуудас тоолох ажил 91 хувьтай байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.112.xxx] 2018-05-16 15:37
Ардчилл гэдэг үг бидний анх бодож байснаас тэс өөр утга агуулга ,зорилго бүхий үг үйлдэл гэдгийг монголчууд хэзээд санаж яв. Худэлдагдсан гадны тавиулыг ардчилл гэдэг үг хамгаолдаг гэдгийг сана. Улс орныг самархад гадны нэг хорлон сүйтгэгч хэрэг болдог . Төр самарах гэсэн увайгүй гадны тавиулыг илрүүлэн яллах гэвэл америк ардчилл нэрээр, хүний эрх, хэлж ярих эрх, хэвлэн ниийтлэх эрх, жагсаж цуглах эрх гэдгээр хамгаолан төр лүү нь хүчээр оруулдаг . Үүний замд саад болсон ямар ч сайн хүн засаг,улс төрч , улс үндэстэн үйлээ үзэж , цусанд живж дампууран дажигнанадаг хуультай . Энэ л америкийн ардчиллын үнэн нүүр царай юм . Жишээ нь ПАНАМА ,ИРАК,ЛИВИ,Сири улс.

Бидэнтэй нэгдээрэй