Шууд Chart

Европын хамгийн урт ачаа тээврийн гүүр Крымийн хойгт нээлтээ хийлээ

2018-05-16 15:38:33

ОХУ-д төдийгүй Европтоо хамгийн уртад тооцогдох ачаа тээврийн гүүр Крымийн хойгт өчигдөр нээлтээ хийлээ. Нийтдээ 19 км үргэлжлэх энэхүү гүүр нь, Крымийн хойгийг Краснодарын хязгаартай холбосон ОХУ-ын тээврийн салбарт хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Автомашины гүүр нь 6000 тн жинтэй харин төмөр замын гүүр нь 5500 тн жинтэй 2 хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсан гэдгээрээ ихээхэн онцлогтой. Гүүрийг барьж байгуулах санал санаачилгыг анх 2014 онд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх үйл явцтай холбогдуулан гаргаж байсан. Улмаар, 2016 оноос гүүрийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2 жилийн хугацаанд байгуулсан байна.

Крымийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилд нийт 10 мянга гаруй барилгачид гар бие оролцсон байна. Мөн энэ гүүр нь, 228 тэрбум рубль буюу ойролцоогоор 3,7  тэрбум америк долларын өртгөөр бүтэж байна. Энэ долоо хоногтоо багтааж, гүүрний авто замын хөдөлгөөнийг нээсэн байна. Харин төмөр замын хөдөлгөөнийг ирэх 2019 онд нээхээр төлөвлөж байна.  Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Крымийн гүүрний нээлтийн ёслолд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож камаз маркийн автомашин жолоодож гүүрээр зорчсон анхны зорчигч боллоо. Крымийн гүүр нээгдэхээс өмнө Европын хамгийн урт гүүр Португалийн Васко Да Гаммагийн 12 км урт үргэлжлэх гүүр тооцогдож байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт гүүр Ази тивд тодруулбал, манай өмнөд хөрш Хятадын Данянг болон Куншиан хотуудыг холбодог 164,8 км урт үргэлжлэх гүүр тооцогддог юм байна. Энэ гүүрийг өнгөрсөн 2010 онд ашиглалтад оруулжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын хамгийн урт ачаа тээврийн гүүр Крымийн хойгт нээлтээ хийлээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй