Шууд Chart

Эмэгтэйчүүдэд зориулсан автомашины олон улсын үзэсгэлэн гарчээ

2018-05-16 15:44:57

Саудын Арабын нийслэл Риад хотод зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины олон улсын үзэсгэлэн гарчээ. Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ болон Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн автомашиныг танилцуулан оролцож байна. Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд тусгай зассан талбайд үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд туршилтаар автомашин жолоодох боломжийг олгосон нь урт дараалал үүсгэжээ.

Эмэгтэйчүүдэд зориулсан үзэсгэлэн гэдэг нь ихээхэн онцлогтой. Тус улс нь эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийг хориглосон цорын ганц орон байсан юм. Харин өнгөрсөн 2017 оны сүүлчээр Саудын Араб энэ хоригоо цуцалж байгаагаа мэдэгдэж, ирэх зургаадугаар сараас насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй эмэгтэй хүн бүрт автомашины жолоодох эрхийг нь нээж өгсөн байна. 

Ирэх сараас Саудын Арабын эмэгтэйчүүд түүхэнд анх удаагаа жолоо барих боломжтой болох юм. Исламын шашинтай бусад орнууд эмэгтэйчүүдэд жолоо барих эрх олгосон тул олон улсын зүгээс Саудын Арабыг сүүлийн хэдэн жил хурцаар шүүмжилж байсан. Тиймээс энэхүү үйл явдал нь тус улсын хувьд эмэгтэйчүүдийн эрхэнд гарч байгаа томоохон өөрчлөлт болж байгаа юм.

Исламын хууль болон Саудын Арабын хууль тогтоомжинд эмэгтэй хүн жолоо барьж болохгүй гэсэн зүйл заалт байдаггүй боловч тус улсад эмэгтэйчүүдэд жолооны үнэмлэх олгодоггүй байжээ.

Саудын Арабын ханхүү Халед Бин Салман энэ явдлыг хөгжил дэвшил рүү урагшилсан томоохон алхам болсныг онцлоод, тус улсын нийгэм энэ алхамд бэлэн байгааг мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэйчүүдэд зориулсан автомашины олон улсын үзэсгэлэн гарчээ   
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2018-05-16 21:43
sinin

Бидэнтэй нэгдээрэй