Шууд Chart

АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлнэ

2018-05-16 15:53:01

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 11-нд эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг төлөвлөсний дагуу хийж дуусгана гэж мэдэгдлээ. Жил бүр зохион байгуулдаг "Max Thunder" нэртэй цэргийн хамтарсан сургуулилтад энэ жил F-22 нэртэй радараас зайлсхийгч сөнөөгч онгоц болон Эф-15, Ө-16 зэрэг 100 гаруй нисэх онгоцыг оролцуулсан, агаарын цэргийн сургуулилт хийж байна.

Тус сургуулилт нь хоёр долоо хоног үргэлжилж энэ сарын 25-нд дуусна. Өнөөдөр товлогдоод байсан Өмнөд болон Умард хоёр Солонгосын Засгийн газрын түвшний дээд хэмжээний уулзалт энэхүү цэргийн сургуулилтаас болж цуцлагдсан юм.

Умард Солонгосын тал манай талыг өдөөн хатгасан, довтолгооны бэлтгэлээ хангаж байна хэмээн үзэж, уулзалтыг цуцалсан гол шалтгаанаа тайлбарлаж байна. Пхьеняны энэ мэдэгдлийн дараа АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамд яаралтай хэлэлцээ хийж, ийм шийдвэрт хүргэсэн гэж "Ёнхап" агентлаг мэдээлж байна.

Мөн Өмнөд Солонгосын талаас хэлэлцээг Умард Солонгос бие даан шийдвэр гаргаж, цуцалсанд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Өнөөдөр товлогдсон байсан уулзалтаар хоёр удирдагчийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүн, Панмунжомын тунхаглалын хэрэгжилтийг хангах чиглэлд томоохон хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байжээ. Ялангуяа Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзах асуудлаар санал солилцох төлөвлөгөөтэй байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлнэ   
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ану [49.0.218.xxx] 2018-05-17 10:37
Хойдын зөв ш дээ доромжилж байгаа юм шиг ингэж болохгүй ээ

Бидэнтэй нэгдээрэй