Шууд Chart

Хятад нисэх онгоц тээвэрлэгч хөлөг далайд гарлаа

2018-05-16 16:02:19

Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далян хотын боомтоос орон нутгийн цагаар ням гарагийн 07:00 цагт хөдөлсөн байна. "001А" хэмээн нэрлэсэн энэ хөлөг нь тус улсын бүтээсэн хоёр дахь хөлөг бөгөөд Даляны хөлөг онгоц үйлдвэрлэх боомтоос тэнгисийн бүсэд очиж, далайд турших үүрэг гүйцэтгэх юм.

Энэ удаагийн аяллаар хөлөг онгоцны хөдөлгүүрийн систем болон тоног төхөөрөмжийн найдвартай, тогтвортой байдлыг шалгах юм байна. "001А" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг нь 315 метрийн урттай, 75 метрийн өргөнтэй, 50 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Хөлөг онгоцны туршилтыг цаашид хэд хэдэн удаа хийж, ирэх 2020 он гэхэд тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын удирдагч Ши Жиньпин “дэлхийн хэмжээний” гэж хэлж болох хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарласан юм. Энэ төлөвлөгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа төслийн нэг бол дотооддоо бүтээж байгаа хөлөг онгоц тээвэрлэгч хөлөг юм. Уг хөлгийн загварыг Зөвлөлтийн үеийн Варяг нисэх онгоц тээгч хөлгийн сууринд тулгуурлан үйлдвэрлэж байсан Ляонин хэмээх Хятадын анхны тээгч хөлөг онгоцын дараагийн загвар болгон сайжруулан бүтээж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү шинэ тээвэрлэгч хөлөг нь Азийн бүс нутагт Хятадын цэргийн хүч тэргүүлэгч, хүч чадал нь улам нэмэгдэж байна гэдгийг харуулж байна гэж үзэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд хөлгийг далайд тавьснаас хойш нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцны бүтээх ажил төлөвлөгөөний дагуу явж, системийн төхөөрөмжийг турших, бүрээс, зогсоолын туршилтыг дуусгаж, далайд турших  техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад нисэх онгоц тээвэрлэгч хөлөг далайд гарлаа   
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй