Шууд Chart

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өслөө

2018-05-17 11:12:19

Ажиллах хүчний судалгааны 2018 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 665.4 (52.6 хувь) мянга нь эрэгтэй, 600.4 (47.4 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 778.8 (61.5 хувь) мянга нь хот, суурин газарт, 487.0 (38.5 хувь) мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд 60.6 хувь, хотод 54.7 хувь, хөдөөд 73.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас 1.8 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 4.1 (0.4 хувь) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 36.5 (4.2 хувь) мянгаар буурч, ажилгүй иргэд 7.6 (6.6 хувь) мянгаар өссөн байна

15, түүнээс дээш насны нийт хүн амын 823.5 (39.4 хувь) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, үүнээс 37.3 хувь нь эрэгтэйчүүд, 62.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 264.0 (32.0 хувь) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 255.1 (31.0хувь) мянга нь суралцагчид болон сурахаар явах гэж байгаа хүмүүс, 109.2 (13.3 хувь) мянга нь хүүхэд асарсан, 67.2 (8.2 хувь) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 54.6 (6.6 хувь) мянга нь гэрийн ажилтай, 19.8 (2.4 хувь) мянга нь өвчтэй байсан бол 53.6 (6.5 хувь) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй иргэд байна.

Судалгааны дүнгээр 2018 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 122.9 мянга болж, 69.5 (56.6 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 53.4 (43.4 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 1 дүгээр улиралд 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна.


Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өслөө   
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй