Шууд Chart

Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

2018-05-16 17:37:56

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор дараахь арга хэмжээ авахыг дээрх тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон юм. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газар эзэмших, ашиглах зөвшөөрөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгажээ.

Мөн хууль зөрчин газар олгосон нь тогтоогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан газар чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг өгсөн байна.

Түүнчлэн Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух энгийн хамгаалалтын бүсэд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв, боловсон, ая тухтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын жуулчдыг татах бүс болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй