Шууд Chart

Япон улсын Окаяама шинжлэх ухааны их сургуультай хамтарч ажиллана

2018-05-17 11:10:00

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Япон улсад ажиллалаа. Тэрбээр манай улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Японы Окаяама Шинжлэх ухааны Их сургууль хооронд байгуулж буй хамтран ажиллах санамж бичигт Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан байна.

Окаяама шинжлэх ухааны их сургууль энэ оны дөрөвдүгээр сард дэргэдээ Мал эмнэлгийн сургууль нээж, түүнд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулжээ. Тиймээс хоёр улсын их сургууль ийнхүү хамтран ажиллах болсноор багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, манай багш, оюутнууд Японы сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдэж байна.

Мөн цаашид Монгол Улсад загас үржүүлгийн аж ахуйг тусгай технологийн дагуу хөгжүүлэх боломжтой гэж Японы тал үзэж байгаа бөгөөд уг технологийг Хөдөө аж ахуйн сургуульд нэвтрүүлэх боломж эрэлхийлж байгаагаа дэд сайд Ж.Саулед илэрхийлжээ.


Япон улсын Окаяама шинжлэх ухааны их сургуультай хамтарч ажиллана   
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй