Шууд Chart

Аврагчид 110 удаагийн шүхрийн буулт хийлээ

2018-05-17 11:02:04

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хүй долоо худагт  зохион байгууллаа. 

  Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой дадлага буултанд  20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171 нисдэг тэргээр зохион байгуулж,  аврагчид нийт 110 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аврагчид 110 удаагийн шүхрийн буулт хийлээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй