Шууд Chart

“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын салбар зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн сургалт явуулж байна

2018-05-17 13:55:30

Иргэний нийгмийн байгууллагын хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран 2018 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд тус байгууллагын салбар зөвлөлүүдийн гишүүдэд сургалтыг зохион байгуулж байна.

“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын салбар зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн сургалт явуулж байнаХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан энэхүү сургалтыг "Хүний эрхийн тухай ойлголт, үндсэн эрх, эрх чөлөө”, "Хүний эрхийг хамгаалах үндэсний болон Бүс нутгийн механизм, бусад асуудал”, "ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнуудтай хийх уулзалт” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд явуулах юм.

Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд "Тэгш нийгэм холбоо” ТББ-ын нийслэл болон 21 аймаг дахь салбар зөвлөлийн 30 орчим гишүүн оролцож байна.


“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын салбар зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн сургалт явуулж байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй