Шууд Chart

“Улаанбаатар марафон-2018” ОУ-ын гүйлтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан

2018-05-17 14:13:32

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Марафоныг зохион байгуулах нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гүйлт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэв.

Нийтийн биеийн тамир, спортын хороооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.

Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, УБЗАА, Эрүүл мэндийн газрууд бэлтгэл ажлыг хангасан, 100 хувь бэлэн гэдгээ хэлж байв.

Хурлын төсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа нийтийн хэв журам, авулгүй байлоыг хангах, гүйлтэд оролцогчдод эмнэлгийн үзлэг, шаардлагатай тусламж үзүүлэх, гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу зам услах, зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Өгсөн үүрэг чиглэлийг хариуцлагатай биелүүлж, зохион байгуулалтын өндөр түвшинд, алдаа дутагдалгүй ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов.


“Улаанбаатар марафон-2018” ОУ-ын гүйлтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй