Шууд Chart

2021 оноос агаарын хөлөг ADS-B тоноглолтой байхыг шаардана

2018-05-17 14:16:49

Монгол Улс нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын навигацийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг болох автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг Монгол Улс 2016 оноос эхлэн нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдэх зорилгоор ашиглаж байна. Энэхүү ажиглалтын ADS-B системийг Монгол Улсын ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын дөрвөн секторуудад 2018 оны хоёрдугаар хагас жилээс нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд ашиглахаар төлөвлөөд байна.

Ингэснээр нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирч ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмжөөс шалтгаалах саатал багасах юм. Энэхүү системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд агаарын хөлгөөс тоноглол шаардахгүй. Манай улсын агаарын зайгаар нэвтрэн өнгөрч буй агаарын хөлгүүдийн 97 орчим хувь нь энэхүү тоноглолоор тоноглогдсон агаарын хөлгүүд байдаг.

Харин 2021 оноос эхлэн Монгол Улсын дээд агаарын зайгаар нислэг үйлдэх бүх агаарын хөлгүүдийг ADS-B тоноглолоор тоноглогдсон байх шаардлагыг тавих юм.

Мөн Монгол Улсыг дайран өнгөрөх нислэгийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2017 оны өсөлтийн хэмжээ нь 2016 оны өнгөрөлтийн нислэгийн тооноос 11.6 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан нислэгийн аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс орчин үеийн дэвшилтэд техник, техниологи бүхий Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн төслийн ажлыг эхлүүлэн 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ИНЕГ


2021 оноос агаарын хөлөг ADS-B тоноглолтой байхыг шаардана   
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2018-05-18 04:50
huviin ongots orhonoor ezemshdeg bpl

Бидэнтэй нэгдээрэй