Шууд Chart

“Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” үндэсний уралдаан болно

2018-05-17 14:33:22

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд - мэдээллийн технологи” үндэсний уралдааныг энэ сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагах гэж байна.

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулах юм.

Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан дөрвөн оролцогчийг арваннэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлэв.


“Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” үндэсний уралдаан болно  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй