Шууд Chart

Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөөн болж байна

2018-05-17 15:38:58

Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах INSPIRE стратегийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөн болж байна

ЭМЯ, ХНХЯ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах INSPIRE стратегийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөнийг 2018 оны 5-р сарын 16, 17–ны өдрүүдэд 9.00-17.00 хооронд Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний нээлтэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цаашдын үйл ажиллагаа, цар хүрээ, урьдчилан сэргийлэлтийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг  эрчимжүүлэх  талаар нээж үг хэлэв.

Энэхүү зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ зорилт”, Эрүүл мэндийн яамны хүүхэд өсвөр үе, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Байгальмаа,  “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр”,  ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн осол гэмтэл ,хүчирхийлэл хариуцсан зөвлөх Витни Скоронски Нотолгоонд суурилсан INSPIRE стратегийн талаар тус тус танилцуулж илтгэл тавьж, Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд үзүүлэх хариу арга хэмжээ болон цаашдын арга хэмжээнд чиглэсэн боломж болон саад бэрхшээлүүдийг тогтоох, харилцан зөвшилцөх, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар дэлхийн төлөв байдлын тайланд орох мэдээллийг цуглуулж, нэгтгэх ажлын бэлтгэлтэй холбогдуулан техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.


Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөөн болж байна   
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй