Шууд Chart

Малчдын тэтгэвэр тогтоолгоход үүсээд байсан асуудлыг шийдвэрлэлээ

2018-05-17 15:47:38

Монгол Улсын Засгийн газраас малчид руу чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулан өндөр насны тэтгэвэр тогтоох шийдвэр гарч оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх явцад ялангуяа 1995 оноос хойшхи малчдын малчнаар ажилласанг баталгаажуулах жил бүрийн мал тооллогын А данс болон холбогдох баримт үрэгдснээс болж малчдын тэтгэврийг тогтооход багагүй бэрхшээл үүсээд байсан юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 71 дугаар тогтоолоор ”Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийг тус тус батлан гаргасны дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 19 суманд сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөл”-ийг 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, зөвлөлийн гишүүдэд газар дээр нь очиж сургалт хийж, мэдээ мэдээлэл, мэргэжил арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.

Энэхүү зөвлөл нь даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох үүрэг бүхий зөвлөл бөгөөд мал тооллогын “А” данс нь үрэгдсэн малчдын 1995 оноос хойшхи тухайн сум, багт мал маллаж байсан хугацааг нь нотлох үндэслэл бүхий баримт бичигт тулгуурлан шударга зарчмыг баримтлан хууль тогтоомжид заасны дагуу тодорхойлж, тогтоол гарган баталгаажуулан ажиллаж байна.

Он гарсаар энэ хуулийн үйлчлэлээр 161 малчин эмэгтэй-25, эрэгтэй-136 50 нас, 55 насандаа өндөр насны тэтгэврээ тогтоолгоод байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


Малчдын тэтгэвэр тогтоолгоход үүсээд байсан асуудлыг шийдвэрлэлээ   
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй