Шууд Chart

Хавай аралд аюулын улаан дохио асаалаа

2018-05-17 16:29:12

Дэлхийн хамгийн идэвхтэй 10 галт уулын нэг Килауэа энэ сарын 3-нд идэвхжиж, улмаар оргилон, халуун лаваа цацаж эхэлсний улмаас тус бүс нутгаас 2000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Хавай арлын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар галт уулаас цацарсан үнс, хорт саарал утаа өнөө өглөөний байдлаар газрын гадаргаас дээш 3569 метрийн өндөрт суунаглаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас аюулын улаан дохиог асааж байгаагаа зарлалаа.

Улаан дохио асааж байгааг зарлана гэдэг бол тус бүс нутагт өндөр хэмжээний онц ноцтой байгалийн гамшиг нүүрлэж байна гэсэн үг юм. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс галт уулаас гарч байгаа үнс нурам, энэ их өтгөн хорт утаанд агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээг хүний эрүүл мэнд, амьсгалах эрхтэнд нөлөөлөхүйц байгааг тогтоосон байна.

Иймээс байгалийн гамшигт өртөж байгаа тухайн газраас хол байхыг анхааруулж байна. Ялангуяа амьсгалын замын өвчлөлд өртөх өндөр магадлалтай учраас хотын удирдлагууд оршин суугчдыг энэ бүс нутгийг орхин гарахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар галт уул идэвхиж, дэлбэрсний улмаас газарт 21 хагарал, ангал үүссэн байна.

Мөн 1000 хэмийн халуун лав урсаж, 37 барилга байгууламжийг сүйтгэжээ. Килауэа галт уул сүүлийн 35 жилийн турш зогсолтгүй дэлбэрсэн ба хэдэн мянган жилийн турш идэвхтэй байгаа юм. Зөвхөн 1990 онд л гэхэд энэ уул дэлбэрч 200 мянга гаруй гэр оронг халуун лав бүрхсэн байдаг. Энэ уул сүүлийн гурван жилийн турш идэвхжиж байгаа юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавай аралд аюулын улаан дохио асаалаа   
Үзсэн: 1986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй