Шууд Chart

Гэр хорооллын 14 баг, жолооч нартай гурвалсан гэрээ байгууллаа

2018-05-17 16:50:47

Орхон аймагт өнөөдөр "Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг иргэдийн оролцоотойгоор дуудлагаар ачиж тээвэрлэх" журам батлагдсантай холбоотой гэр хорооллын 14 баг, баг тус бүрт дуудлагаар ажиллах жолооч нартай гурвалсан гэрээг байгууллаа. Ингэснээр айл өрх хүссэн үедээ хогоо дуудлагаар ачуулах боломжтой болж байна

Гэр хороололын иргэд сард 1000 төгрөгийг хог ачуулсны төлбөрт төлдөг. Тухайн мөнгө орон нутгийн төсөвт төвлөрдөг бөгөөд орчин цагт хог тээвэрлэх хэцүү тухай олон асуудал яригддаг байсан. Тэгвэл иргэд дуудлагаар хогоо ачуулах боломж өнөөдөр бүрдэж "гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг иргэдийн оролцоотойгоор дуудлагаар ачиж тээвэрлэх" журам батлагдан гурвалсан гэрээг байгуулаа.

Нийт гэр хорооллын 14 багтай өөрийн гэсэн 6м куб-с дээш хог ачих боломжтой машинтай, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдтэй гэрээ байгуулж, дуудлагын үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

Үүний хажуугаар хот тохижуулах газар гэр хорооллын татан авалтаа 3сар тутамд хийсээр байна. Өнөөдөр гэхэд Эрдэнэ багт хог ачилт явагдаж байгааг албаны хүн хэлж байна. Хэрвээ иргэд хүссэн тохиолдолд нэг поошиг хогийг 2000 төгрөгөөр ачуулах боломжтой. Хог ачиж байгаа иргэд хогоо зөв зохистой газар нь хаяж байгаа эсэхэд хот тохижуулах газар хяналт тавих юм.

Харин иргэдийн дуудлагыг хот тохижуулах газар болоод баг тус бүрт төвлөрүүлнэ. Тимйээс иргэд хог ачуулахыг хүсвэл тухайн багийн ажилдаа мэдэгдэнэ.

Баг тус бүр дээр дуудлагын хог ачих нэг машин ажиллаж, багаар дамжуулан дуудлагаа өгсөнөөр 5- 10 айлын дуудлагыг авч нэгтгэн хог ачилтыг хийх юм. Дуудлагын жолооч нарын шатахууны зардлыг улсаас гаргана. Харин хог ачилтын мөнгөө тухайн иргэд өөрсдөө авна. Ингэснээр 14 багийн иргэдийн хогны асуудлыг шийдвэрлэхээс гадна 14 иргэнийг ажлын байр, амжиргаа залгуулах санхүүгийн боломжоор хангаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хорооллын 14 баг, жолооч нартай гурвалсан гэрээ байгууллаа  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй