Шууд Chart

Монголын эдийн засгийн форум 2010-2016 онд

2018-05-18 10:48:09

“Монголын эдийн засгийн форум” ТББ 2010-2016 оны хооронд Монголын эдийн засгийн форумыг тасралтгүй зохион байгуулсан юм.

Монголын эдийн засгийн форум 2010 онд  “Бид хамтдаа чадна” сэдвийн дор хуралдсан бол 2011, 2012 онд “Хөгжилд хамтдаа” гэсэн сэдвийг сонгож байв.

2013 онд “Монгол брэнд”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе”, 2015 онд “Итгэлцэл”, 2016 онд “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн сэдвийн дор чуулж байлаа.

Монголын эдийн засгийн форумаар жил бүр эдийн засагт онцлох нөлөөтэй салбаруудын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдэл хайж хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм.

Санхүү хөрөнгийн зах зээлийг 2013 оноос бусад жилүүдэд нь онцолж салбар хуралдаан зохион байгуулсныг Монголын эдийн засгийн форумын түүхээс харж болно. Форумын онцолж хэлэлцсээр ирсэн нэг чухал сэдэв нь өрсөлдөх чадвар.

2010 онд “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь”, 2011 онд “Өрсөлдөх чадварын хэмжүүр, кластер, инноваци”, 2015 онд “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил” гэсэн сэдвүүдийг онцолж байв.

Үр дүнд нь Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болсон билээ. Үүнээс гадна аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил бүр гаргадаг болсон юм. Монголын эдийн засгийн форум 2015 онд “Маргаан таслах мэргэжлийн байгууллага ба бизнесийн харилцаа”, 2016 онд “Монгол Улсын хууль тогтоомжийг хөгжүүлэх нь” сэдвийг хөндсөний үр дүнд 2017 оны арванхоёрдугаар сард Арбитрийн тухай хууль батлагдаж байв.

Монголын эдийн засгийн форумаар 2014 онд “Вируст хепатит-Чимээгүй тахал: Монгол Улсын эдийн засагт”сэдвийг хөндсөн юм. Үр дүнд нь “Эрүүл элэг” хөтөлбөр батлагдаж Harvoni  эмийг хөнгөлөлттэй үнээр хэрэглэх боломжтой болж байлаа. Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг жил бүр онцлон хөндөж байсан нь Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдахад тодорхой нөлөө үзүүлсэн юм. Төсвийн шинэчлэл, уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, инноваци, технологи, ногоон хөгжил, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, төр, хувийн хэвшлийн харилцаа, аялал жуулчлал, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал Монгол брэнд гэсэн сэдвүүдийг Монгол эдийн засгийн форум тасралтгүй анхаарч хэлэлцүүлэг өрнүүлж, гарц, шийдэл санал болгосоор ирлээ.

“Монголын эдийн засгийн форум” ТББ


Монголын эдийн засгийн форум 2010-2016 онд  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй