Шууд Chart

“Спот Мини” роботыг ирэх жил зах зээлд гаргана

2018-05-20 10:00:49

Роботын төхөөрөмж зохион бүтээгч дэлхийн шилдэг компаниудын нэг “Бостон Динамикс” ирэх жил “Спот Мини” нэртэй роботын төхөөрөмжөө худалдаалах болсноо мэдэгдсэн байна.

Тус компанийн бүтээж, олон нийтэд танилцуулсан роботын төхөөрөмжүүд хүн болон нохойны хийж чадах бүхий л үйлдлийг төгс хийж гүйцэтгэж чадаж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм.

Худалдаанд хамгийн түрүүнд борлуулахаар болсон роботын төхөөрөмж нь “Спот Мини" нэртэй дөрвөн хөлт робот юм. Нохойны биеийн хөдөлгөөнийг дуурайн хийж, ямар нэгэн эд зүйлийг барьж атгах зориулалтын төхөөрөмжтэй болсон нь сонирхол татаж байгаа юм. Тус роботыг цэргийн ажиллагаанд ашиглах зорилготойгоор хамгийн анх зохион бүтээж эхэлсэн байна.

Ахуйн буюу энгийн хэрэглээнд ч нэвтрүүлж болох давуу талтай болсныг онцолж байна. Өрөө тасалгаа, гудамж талбайд бие даан явах чадвартай. Аливаа орчин дахь обьектын байршлуудыг мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогджээ. "Бостон Динамикс" компанийн тэргүүн Марк Райбергийн мэдэгдсэнээр худалдаанд гаргахаар болсон дөрвөн хөлт роботын төхөөрөмж нь төлөвлөж байснаас доод ханштайгаар худалдаанд гарна гэж онцолсон.

Түүнчлэн "Бостон Динамикс" компани 2019 онд роботын төхөөрөмж худалдаанд гаргасан анхны компани байх болно гэсэн байна. Энэ оны сүүлч хүртэлх хугацаанд эхний ээлжид 100 ширхгийг үйлдвэрлэх аж. Ирэх 2019 оноос эхэлж илүү олон тоогоор үйлдвэрлэх юм байна. Компанийн удирдлагуудын хэлснээр тус роботыг худалдан авагчид өөрсдийн хүссэнээр нэмэлтээр тоноглож болох боломжтой гэдгийг онцолжээ. 2019 онд зах зээлд ямар үнэ ханштайгаар борлуулагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Спот Мини” роботыг ирэх жил зах зээлд гаргана   
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй