Шууд Chart

“ANDROID”, “IOS”-той өрсөлдөхөөр гарч ирсэн шинэ төрлийн үйлдлийн систем “KAIOS” эрэлттэй байна

2018-05-20 11:30:00

Дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бүх төрлийн ухаалаг гар утасны дийлэнх нь “Айос” болон “Андройд” үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. Харин энэ салбарт шинэ өрсөлдөгч гарч ирээд байгаа юм. Энэ бол одоо Энэтхэгийн зах зээлд эрэлттэй байгаа “Кай Ос” нэртэй үйлдлийн систем юм. Тун удахгүй дэлхийн зах зээлд өөрийн гэсэн шинэ байр сууриа тогтоохоор хэрэглэгчдийн анхаарлын төвд ороод байгаа систем хэмээн онцолж байна.

"Кай Ос" бол Линуксийн үндсэн бааз суурийг түшиглэн хөгжсөн үйлдлийн систем юм. 4GL, GPS дэмжигчтэй. Тусгай апп татах "Кай Стор" цэстэй. Хамгийн анх үйлдвэрлэгч нь 2017 онд АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод Кай Ос Техноложиэс компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Энэтхэгийн эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол өнөөдрийн байдлаар тус улсын гар утасны салбарт "Кай Ос" үйлдлийн систем Апплийн Айосийг ардаа орхиод байгаа гэжээ. Тодруулбал, Энэтхэгийн зах зээл дэх нийт гар утасны 15 хувь нь энэ үйлдлийг системийг түшиглэдэг гар утас эзэлж буй юм байна.

Одоогоор зөвхөн мэдрэгчгүй товчлууртай ухаалаг гар утсанд ашиглагдаж байна. Цаашид энэ хямд өртөгтэй үйлдлийн систем мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утасны салбарт нэвтэрвэл "Айос" болон "Андройд"-ын хүчтэй өрсөлдөгч болж болох өндөр магадлалтай байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“ANDROID”, “IOS”-той өрсөлдөхөөр гарч ирсэн шинэ төрлийн үйлдлийн систем “KAIOS” эрэлттэй байна   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй