Шууд Chart

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ

2018-05-22 15:13:13

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 191 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” уриан дор өчигдрөөс эхлэн улс орон даяар өрнөж байна.

Энэ хүрээнд дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программыг нэвтрүүлэх бөгөөд цахим санг бий болгосноор хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгах үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна.

Түүнчлэн бүртгэлийн санг ашиглан эх, хүүхэд бүрт харьяаллын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх аж.


"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ   
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй