Шууд Chart

Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ

2018-05-23 16:02:33

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр улсын заан Б.Пүрэвсайханыг хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсон гэж мэдээллээ. 

Б.Пүрэвсайхан А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байсан юм. Тэгвэл түүний хүсэлтийн дагуу Б сорьцын дээжийг дахин шинжлүүлэхэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна.

Допингийн эсрэг үндэсний төвөөс 2017 оны арванхоёрдугаар сард 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр болон улсын заан Б.Пүрэвсайхан нараас хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар бөхийн холбооны дотоод дүрмийн дагуу хариуцлага тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сард гаргажээ. 

Шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:

  1. Б. Бат-Өлзий                      
  2. Н. Жаргалбаяр                   
  3. Б. Ганхуяг                
  4. Т. Бэгзсүрэн            
  5. Н. Бадарч                
  6. Э. Ууганбаяр                       
  7. Б. Түмэндэмбэрэл 
  8. Б. Амарзаяа            
  9. Э. Өлзийсайхан                 
  10. Б. Чимэдвандан     
  11. Б. Номиндалай                  
  12. Г. Гантулга              
  13. Ч. Мөнхтогтох                     
  14. О. Хангай                 
  15. С. Майнбаяр                       
  16.  О. Очбат                              
  17. Э. Даш                                  
  18. Ө. Бат-Орших                     
  19. Ц. Одбаяр                
  20. Б. Даваа-Очир                    
  21. П. Бүрэнтөгс           
  22. Б. Хишигбаатар                 
  23. Р. Пүрэвдагва                    
  24. Б. Гончигдамба                  
  25. Н. Еркебулан                      
  26. Ч. Хөхчирэнгэр                   
  27. С. Мөнхбат              
  28. Б. Пүрэвсайхан                  
  29. Н. Батсуурь             
  30. Ч. Санжаадамба    
  31. Т. Баасанхүү                       
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.242.243.xxx] 2018-06-05 12:17
эдгээр бөхчүүдийн цолы нь хураа, цолны найранд авсан шинэ 2 өрөө байр, шинэ ланд 200, мөнгө мал хуй, гэр орныг нь хураа, ялангуяа Дашынхийг хураа, харчэн лалар
Зочин [103.212.117.xxx] 2018-06-04 07:59
Пүрэвсайхан гэж энэ нүдний булай болсон амьтаныхаа зургыг авч хаяачээ,хойч үе хүүхэд залуучуудад бузартай амьтан
Зочин [103.57.93.xxx] 2018-05-31 08:49
Байнга л нэг ийм юм яригдаж байх болж,үзэгчидээ үл хүндэлсэн,амьтаны ажил алдуулсан,авилга мөнгөнд шунасан бөхөнцөрүүдээс залхаж,монголд бөхийн нэр алдарыг шороотой хутгасанд нь харамсаж байна.
Зочин [66.181.166.xxx] 2018-05-25 09:59
А сорьцоос гарсан л бол Б сорьцоос найдвартай гарна ш дээ, зайлуул цаг хожсон шуу л ухаантай юм байхдаа

Бидэнтэй нэгдээрэй