Шууд Chart

"Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал" сэдэвт цахим хурал болов

2018-05-24 10:57:08

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ЭХЭМҮТ "Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал" сэдэвт цахим хурлыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хийлээ.

Хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, чанарын менежер, эмч, мэргэжилтэн бүхий 90 гаруй хүн оролцлоо.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч Ж.Адъяасүрэн “Хүүхдэд тохиолдох золгүй тохиолдлын сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж, сургамж” сэдвээр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хуралд оролцогсдод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтмол өндөр байгаа аймгууд ажлынхаа арга барилыг өөрчлөх, эхийн эндэгдэл болон тав хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд дорвитой ажил зохион байгуулахыг санууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эх, хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал" сэдэвт цахим хурал болов   
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй