Шууд Chart

“Эрт нахиалсан сарнай” уран сайхны кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

2018-05-28 13:56:33

МҮОНРТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” олон ангит уран сайхны нээлт өнөөдөр “Студи-600”-д боллоо.

Тус киноны продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ерөнхий найруулагчаар Б.Гантулга ажилласан бол зохиолыг А.Амарсайхан бичжээ.

Киноны агуулга нь багаасаа өнчирсөн ах дүү хоёрын тухай гарахаас гадна өвлөгдөн үргэлжилж буй уртын дууны гайхамшгийг харуулах гэнэ.

Зураг авалт Улаанбаатар, Турк Улсад найман сарын хугацаанд хийгджээ.

Энэхүү бүтээл нь найруулагч Б.Гантулгын гурав дахь бүтээл юм. Тэрбээр өмнө нь “Огцом эргэлт”, “Нарны жим” гэсэн киног найруулсан. Харин “Амьдрал чиний төлөө” кинонд туслах найруулагчаар ажиллажээ.

“Эрт нахиалсан сарнай” киноны гол дүрд О.Ананд, Б.Номинзаяа нар тоглосон бол дүрүүдэд 35, туслах дүрд 200 гаруй хүн оролцсон байна. 850 сцейнтэй хийгдсэн тус киног зохиолч холлүвүүд форматаар бичсэн гэнэ билээ.

Дээрх кино өнөөдрөөс МҮОНТ-ээр өдөр бүр гарна.

Ийнхүү киноны нээлтийн фото сурвалжлагыг хүргэе.

 

























Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрт нахиалсан сарнай” уран сайхны кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 3029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MGL [202.21.127.xxx] 2018-09-14 10:33
Сайн байна уу? Их сайхан кино байна лээ. Миний л хувьд зохиолын цар хүрээ жүжигчдийн сонголт, жүжиглэлт, зураг авалт ёстой хэлэх ч гоё үг олдохооргүй хийгдсэн сайн бүтээл байна лээ. Тэр дүрийн сонголтууд ямар мундаг байна вэ? Яг үнэндээ ийм чанартай хийгдсэн олон ангит Монгол кино ер нь үзэж байгаагүй ээ. Та бүхэнд амжилт.
Энхбаяр [78.182.140.xxx] 2018-05-31 03:46
Үнэхээр гоё кино байна лээ

Бидэнтэй нэгдээрэй