Шууд Chart

Уяачдын зөвлөгөөн Баянхонгор, Завхан, Архангай аймагт үргэлжлэв

2018-05-30 08:55:23

ММСУХ-ны VII их хурлын өмнө орон нутгийнхаа уяачдынхаа санаа бодлыг хуваалцах, тэдний хүсэл зоригийг тусгах зорилго бүхий “Уяачдын зөвлөгөөн” Монгол орны өнцөг булан бүрт өрнөсөн билээ.

Энэ сарын 6-наас эхэлсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөний баруун бүсийг ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид хариуцаж, тус баг тавдугаар сарын 6-нд Говь-Алтай, 7-нд Ховд, 8-нд Баян-Өлгий, 9-нд Увс, 21-нд Баянхонгор, 23-нд Завхан, 25-нд Архангай аймагт ажиллаж уяачдынхаа санаа бодлыг сонслоо. 

Орон нутгийн уяачид ээлжит их хурлын өмнө ийнхүү санал хүсэлтийг нь хуваалцаж буйд талархаж буйгаа илэрхийлэн саналын хуудсаар дамжуулж өөрсдийн бодлоо хүргэж байгаа юм.

Тэд эрлийз, Монгол адууг сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлаар ялгах, “Дүнжингарав” хаврын уралдааны товыг хуульчлах, эрлийз хурдан морьдыг тусад нь өөр уралдаантай болгох, аймгийн Манлай хэмээх шинэ цолтой болох, улсын цолны болзолд соёолон насны адууны амжилтыг оруулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байлаа. 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Уяачдын зөвлөгөөн Баянхонгор, Завхан, Архангай аймагт үргэлжлэв  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй