Шууд Chart

Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

2018-05-31 10:13:55

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшигт тэсвэртэй Улаанбаатар" төслийн хүрээнд өчигдөр НЭМГ, нийслэлийн Түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн тус үйл ажиллагаанд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын гамшгийг бууруулах олон улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа.











Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй