Шууд Chart

"Хятадын соёлын арга хэмжээ-2018" өнөөдөр эхэллээ

2018-06-06 13:57:54

Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн Монгол туургатан театр, БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран "Хятадын соёлын арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээ 3 хоногийн турш үргэлжилснээр соёлын салбарыг шинэ түвшинд хүргэх эхлэл тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Соёлын арга хэмжээнд БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хин Хаймин  тэргүүтэй төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд оролцож Мөнх-Алдрын талбайд болсон нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэн үг хэлсэн юм. "Хятадын соёлын наадам" арга хэмжээнд БНХАУ-ын Тун Ляо хотын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уригдан оролцож уран бүтээлээрээ бэлэг барьсан байна.  Тунляо хотын үндэсний дуу бүжгийн чуулга нь дуурийн дуулаач, мэргэжлийн бүжгийн хамтлаг, найрал хөгжимчид, ардын хөгжмийн хамтлаг зэрэг нийт 140 уран бүтээлчдээс бүрдсэн улсын нөлөө бүхий урлагийн хүрээлэн юм. БНХАУ төдийгүй Европ, Ази, Африк тивүүдээр аялан тоглолт хийж байсан баг хамт олон энэ удаа Монгол Улсыг зорин ирж, өөрсдийн гайхалтай тоглолтоо Монголын үзэгчдийн сонорт хүргэлээ.  Соёлын арга хэмжээг зохион байгуулснаар 2 орны найрсаг харилцаа улам батжин бэхжих болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байсан юм.

Арга хэмжээний хүрээнд "Хориотой хотыг илрүүлсэн нь" үзэсгэлэнг олны хүртээл болгосон байна.   Тус үзэсгэлэнгээр Хятадын Чянькүн хааны үеийн тамгыг хэрхэн урлах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, урлах явцыг үзэгчдэд уран тод харуулсан юм.

Мөн Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид ардын урлагийн үзүүлбэрээрээ олны мэлмийг баясгалаа.  

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хятадын соёлын арга хэмжээ-2018" өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй