Шууд Chart

26 компанийн 431.431 хувьцаа арилжаалжээ

2018-06-07 09:57:29

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 431,431 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" (AZH+14.98) болон "Багануур" (BAN+7.89) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-8.79)  болон "Материалимпекс" (MIE-5.26%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,768.33 нэгж болж 0.1 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,458,801,564,817 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


26 компанийн 431.431 хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй