Шууд Chart

Манай улсын сагсчид маргааш эхний тоглолтоо Канадын багтай хийнэ

2018-06-07 11:29:46

Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтаад нэг жилийн хугацааг үдэж буй, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай улсын шигшээ багууд чамгүй өндөр амжилтыг үзүүлж байна.

Манай улсын тамирчид маргааш Филиппин улсын Манила хотноо ФИБА 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд анх удаа оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдыг өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголчуудын итгэл найдварыг тээж, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ.

Багийн спортоор маш том амжилт гаргаж буй шигшээ багийн тамирчдад 2020 оны олимпийн наадам хүртэл шат дараатай дэмжин хамтран ажиллах болно гэдгээ ч мэдэгдсэн юм.

Манай улсын шигшээ багууд энэ он гарсанаас хойш Дэлхийн гран при тэмцээнд хоёр хүрэл, хоёр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Мөн Ази тивийн аваргад мөнгөн медаль, U23 насны Дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээнд хоёр алтан медаль хүртэж, одоогоор дэлхийн чансаанд эрэгтэй баг тамирчид V байранд, эмэгтэй баг IV байранд, Монгол улс IV байранд тус тус бичигдэж байна.

ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсэгт манай шигшээ баг багтсан.  Маргааш 16:40-өөс Канадын шигшээ багтай тоглох бол 18:40 минутаас талбайн эзэн Филиппинтэй,  11-нд 15:30 минутаас ОХУ-тай, 17:10 минутаас Бразилийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын сагсчид маргааш эхний тоглолтоо Канадын багтай хийнэ  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй