Шууд Chart

“Монголиа опен" чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

2018-06-08 09:51:58

 “Монголиа опен" чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд "Буянт Ухаа" спортын ордонд болно. Тус тэмцээнд оролцох гадны шилдэг тамирчдаас танилцуулж байна.

№1 ИРИНА ОЛОГОНОВА

Ирина Игоревна Ологонова 1990 оны нэгдүгээр сарын 23-нд ОХУ-ын Буриад улсын Баргажин аймгийн Баянгол тосгонд төрсөн. 14 настайдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. 16 настайдаа ОХУ-ын залуучуудын улсын аваргад хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлсэн. Анхны багш нь Виктор Эрдынеевич Ринчинов, одоогийн багш Андрей Бузин. ОХУ-ын Москва хотын биеийн тамир, спортын хороонд данстай. Ологонова гурван ДАШТ-д дараалж мөнгөн медаль хүртсэн (2014 онд Японы Чихо Хамада, 2015 онд АНУ-ын Хелен Марулис, 2016 онд Японы Майю Мүкайда нарт ялагдсан) ОХУ-ын анхны эмэгтэй бөх. ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Оросын гурван удаагийн аварга. Буриад улсын 2014 оны шилдэг тамирчин.

ТОМООХОН АМЖИЛТУУД: 

2010 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл (ОХУ, Красноярск)
- Залуучуудын ДАШТ-ий хүрэл (Унгар, Будапешт)

2011 он: Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл (Азербайжан, Баку)

2014 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл (ОХУ, Красноярск)
- ЕАШТ-ий хүрэл (Финланд, Вантаа)

- Оюутны ДАШТ-ий мөнгө (Унгар, Печ)

- ДАШТ-ий мөнгө (Узбекистан, Ташкент)

2015 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)

- ДАШТ-ий мөнгө (АНУ, Лас-Вегас)

2016 он: ЕАШТ-ий алт (Латви, Рига)

- ДАШТ-ий мөнгө (Унгар, Будапешт)

2017 он: Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга (Беларусь, Минск)

2018 он: ЕАШТ-ий мөнгө (ОХУ, Каспийск)

№2 СТАЛВИРА ОРШУШ

Стальвира Степановна Оршуш 1993 оны дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд төрсөн. Анхны багш нь Виктория Кожевникова, одоогийн багш нь Максим Молонов, Евгений Павлов. Энэ жилийн насанд хүрэгчдийн ЕАШТ-д торолгүй түрүүлсэн. Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, өсвөр үе, залуучуудын Европын дэд аварга. Хойд хөршийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн эхний сонголт болоод буй Оршуш өнгөрсөн жил Оросын аварга болж, Парисын ДАШТ-д анх зодоглосон бөгөөд хоёрдугаар тойрогт манай гавьяат тамирчин Д.Отгонцэцэгийг оноогоор цэвэр ялж байв. Тэрбээр ОХУ-ын эмэгтэй тамирчдаас “Монголиа Опен” ОУТ-д хамгийн олон буюу дөрвөн удаа зодоглож, 2016 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж, 2012 онд тавдугаар байрт шалгарч байсан.

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2010 он: Өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө (Босни Герцеговин, Сараево)

2011 он: Залуучуудын ДАШТ-ий мөнгө (Румын, Бухарест)

2013 он: Залуучуудын ЕАШТ-ий мөнгө (Македон, Скопье)
- Залуучуудын ДАШТ-ий мөнгө (Болгар, Софи)

2016 он: Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга (Беларусь, Минск)

2018 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө (ОХУ, Красноярск)

- ЕАШТ-ий алт (ОХУ, Каспийск)

№3 АЙСУЛУ ТЫНЫБЕКОВА

Айсулу Тыныбекова 1993 оны тавдугаар сарын 4-нд Кыргызстаны Жалал-Абад хотын Майли-Сай тосгонд төрсөн. 15 настайдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дасгалжуулагч Нурбек Изабеков. Кыргызстаны эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн шилдэг бөх Тыныбекова “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон. Өнгөрсөн жил улсынхаа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон юм. Өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Кыргызстаны чөлөөт бөхийн түүхэнд анхны эмэгтэй медальтан. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д хоёр түрүүлж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэрбээр манай гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Э.Гантуяа нарын шилдгүүдтэй хүч үзэн ялж, ялагдаж явсан.

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2010 он: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл (Тайланд, Бангкок)

2013 он: Азийн АШТ-ий хүрэл (Энэтхэг, Шинэ Дели)

- Залуучуудын Азийн АШТ-ий алт (Тайланд, Пукят)

- Оюутны “Универсиад” их наадмын хүрэл (ОХУ, Казань)

- Залуучуудын ДАШТ-ий хүрэл (Болгар, Софи)

2014 он: Азийн АШТ-ий мөнгө (Казахстан, Астана)

- Азийн наадмын хүрэл (БНСУ, Инчёнь)

2015 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө (ОХУ, Красноярск)

- Азийн АШТ-ий мөнгө (Катар, Доха)

- Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө (Азербайжан, Баку)

2016 он: Азийн АШТ-ий алт (Тайланд, Бангкок)

2017 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)

- Азийн АШТ-ий алт (Энэтхэг, Шинэ Дели)

- Исламын шашинтай орнуудын наадмын алт (Азербайжан, Баку)

- ДАШТ-ий хүрэл (Франц, Парис)

№4 АЛЕКСАНДР БОГОМОЕВ

Александр Павлович Богомоев 1989 оны арваннэгдүгээр сарын 17-нд Буриадын Автономит Улсын Усть Ордынск хотод төрсөн. 2002 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Анхны багш Валерий Иванов, одоогийн багш Валерий Абзаев, Лев Бардамов. Буриадын эрэгтэй бөхчүүдийн өнөө цагийн хамгийн шилдэг бөх. “Баку-2015” Европын анхдугаар наадам аварга болж, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гаас алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртэж, ОХУ-ын аваргад гурван удаа түрүүлсэн шилдэг бөх. Буриад эр “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015” ДАШТ-д бөхийн уурхай Орос орныг төлөөлж оролцсон ч гавьтай барилдаагүй. Өнгөрсөн жил нутгийнхаа танхай этгээдүүдэд зодуулж, дахин барилдах эсэх нь эргэлзээтэй байсан ч дэвжээндээ эргэн ирж Буриадын ард түмнийг баяруулсан. Богомоев Красноярскийн “Алтан Гранпри”, Нью-Йорк, Дэйв Шульц, Яшар Догу, Вацлав Циолковски, Динмухамед Кунаеваас гадна ОХУ-д болдог Али Алиевын тэмцээнээс бусад бүх ОУТ-д түрүүлээд байна. Тэрбээр “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд нийт 24 удаа аваргалжээ.

ТҮРҮҮЛСЭН ТЭМЦЭЭНҮҮД:

2010 он: Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

2011 он: Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Саха)

2012 он: Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Красноярск)

- Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

- Яшар Догугийн нэрэмжит ОУТ-ий алт (Турк, Анкара)

- Рамазан Кадыровын нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Грозный)

- Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Саха)

2013 он: Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

- Нью-Йоркийн ОУТ-ий алт (АНУ, Нью-Йорк)

- “Шахтерская Слава” ОУТ-ий алт (ОХУ, Кемерово)

2014 он: Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

- Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий алт (АНУ, Колорадо Спрингс)

- Вацлав Циолковскигийн нэрэмжит ОУТ-ий алт (Польш, Варшав)

- Шахтерская Слава” ОУТ-ий алт (ОХУ, Кемерово)

- Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Саха)

2015 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)

- Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

- Европын анхдугаар наадмын алт (Баку, Азербайжан)

2016 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)

- Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

- Шахтерская Слава” ОУТ-ий алт (ОХУ, Кемерово)

2017 он: Шахтерская Слава” ОУТ-ий алт (ОХУ, Кемерово)

- Владимир Семеновын нэрэмжит ОУТ-ий алт (Нефтеюганск)

- Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ-ий алт (Казахстан, Тарас)

2018 он: Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий алт (ОХУ, Улаан-Үд)

№5 ВАЛЕРИЯ ЧЕПСАРАКОВА

Валерия Валерьевна Чепсаракова 1989 оны нэгдүгээр сарын 31-нд ОХУ-ын Кемерово мужийн Осинник хотод төрсөн. 2002 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж бөгөөд өдгөөг хүртэл дасгалжуулагч нь Григория Петрович Брайкогийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж буй. Кемеровогийн “Динамо” клубт данстай. 2013 онд ОХУ-ын үндэсний шигшээ багт багтсан Чепсаракова таван жилийн Гүржийн нийслэл Тбилисид болсон ЕАШТ-д түрүүлснээс гадна Иван Ярыгиний “Алтан Гранпри”, залуучуудын дэлхийн болон ЕАШТ-д түрүүлсэн. Тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатарын дэвжээнд анх удаа зодоглож 48 кг-ын жинд аваргалсан билээ. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн найман жил тасралтгүй медаль хүртсэн ч хараахан түрүүлж амжаагүй явна.

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2007 он: Залуучуудын ЕАШТ-ий алт (Серб, Белград)

2008 он: Залуучуудын ЕАШТ-ий хүрэл (Словак, Косице)

2009 он: Залуучуудын ЕАШТ-ий алт (Гүрж, Тбилиси)

- Залуучуудын ДАШТ-ий алт (Турк, Анкара)

2013 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)

- ЕАШТ-ий алт (Гүрж, Тбилиси)

- Оюутны “Универсиад” их наадмын хүрэл (ОХУ, Казань)

- Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл (Азербайжан, Баку)

2014 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл (ОХУ, Красноярск)

- Испанийн Гранпригийн хүрэл (Испани, Мадрид)

2015 он: Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий алт (Беларусь, Минск)

2016 он: Испанийн Гранпригийн алт (Испани, Мадрид)

2018 он: Цэргийн ДАШТ-ий хүрэл (ОХУ, Москва)

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголиа опен" чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.14.xxx] 2018-06-09 11:49
Ямарч сонирхолгүй тайлбартай байна. Дэвжээгээ сонгоод Монгол, гадаад орны бөхтэй барилдаж байгаа барилдаан үзүүлмээр байна. Гадаадын алдартай бөхийн барилдаан ч үзүүлж болно ш дэ Манай залуу бөхчүүд хэр ур чадвартай болсоныг харуулмаар байна.
Зочин [112.72.14.xxx] 2018-06-09 11:45
Хоёр монгол бөхийн барилдаан үзүүлээд байх юм. Аль сонирхолтой барилдааныг үзүүлээчээ. Чөлөөт бөхийн тайлбар үнэхээр муу байна. Бөх мэдэхгүй хүн тайлбар хийгээд байхын чадахгүй бол Шижирээг уриач ээ

Бидэнтэй нэгдээрэй