Шууд Chart

"Бүх цэргийн наадам-2018" маргааш “Алдар” спорт хорооны зааланд болно

2018-06-08 10:04:11

Батлан хамгаалах яам Алдар спорт хороо МҮБХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн цол чимэг олгох "Бүх цэргийн наадам-2018" маргааш “Алдар” спорт хорооны зааланд болно.

Жил бүрийн анхны цолтон төрөх тус наадамд Монгол Улсын бүх хүчний байгууллагын дэргэдэх спорт хороод болох Монгол улсын Зэвсэгт хүчний " Алдар " спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрын " Хилчин " спорт хороо, Тагнуулын ерөнхий газрын " Эрч " спорт хороо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч " спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд " спорт хороо, Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх "Соёмбо " спорт хорооноос гаргасан мэдүүлэгийн дагуу аймаг, цэргийн болон сумын цолтон бөхчүүд оролцно.

Уг наадамд түрүүлсэн бөхөд цэргийн арслан, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, шөвгийн дөрөвт шалгаран бөхөд цэргийн харцага, шөвгийн наймд шалгаран бөхөд цэргийн начин цол олгох юм.

Мөн тус тус даваанд шалгаран үлдсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд баяр наадмын комиссын шийдвэрийн дагуу чимэгийг тус тус олгоно. гийн цол чимэг олгодог  Бүх цэргийн наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Зургадугаар сарын 14-ний бямба гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх зодоглоно.

Сонирхуулахад аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн гэдэг. Тухайлбал, 1961 онд явагдсан Монголын бүх ард түмний спартакиадын өмнөхөн явагдсан цэргийн спартакиадад түрүүлсэн Т.Зундуй /улсын заан/-д цэргийн арслан, үзүүрлэсэн Б.Санжаад цэргийн заан цол анх олгосон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бүх цэргийн наадам-2018" маргааш “Алдар” спорт хорооны зааланд болно  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.243.xxx] 2018-06-08 16:19
бөхиин өргөө алдарын танхим 2 т зэрэг болхиин болуу эсвэл у баярсайханы гэрт болохуу таацгаа ард иргэдээ түрүүлсэн нь цэргиин арслан ингэж л орчууллаа
Зочин [202.5.206.xxx] 2018-06-08 16:01
юу бичээд байна вэ? Маргааш болно, хэдхэн хоногийн дараа болно, 6-р сарын 14нд болно гээд 3 өөр хугацааг нэг мэдээ буюу 7 өгүүлбэр дотор бичих юм даа, бичсэн зүйлээ эргэж нягтлаж бичиж байх хэрэгтэй дээ хүн төөрөлдүүлсэн мэдээ мэдээлэл бичих юм даа
Зочин [80.255.41.xxx] 2018-06-08 14:09
Мэдээ унших гэж тататунга хийчих юм байна л даа.....
Зочин [66.181.187.xxx] 2018-06-08 13:43
Mar boloh yum u hed honogiin daraa boloh yum u?Yu bichsen iljig ve chi?

Бидэнтэй нэгдээрэй