Шууд Chart

Мэдээллийн технологийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулна

2018-06-12 17:36:41

Монголын Үндэсний  Олон нийтийн Радио Телевизэд Мэдээллийн технологийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулна

Ажлын зорилго нь МҮОНРТ-ийн мэдээллийн системийн дотоод хяналтын загвар, үр дүнг үнэлэх бөгөөд мэдээллийн нууцлал, хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг  шинжлэх мөн байгууллагын мэдээллийн систем дэх техникийн болон зохион байгуулалтын хяналтыг системчлэх, сайжруулах хэрэгсэл болгон баталгаажуулах явдал юм.

Аудитын тайланд үндэслэн байгууллагын мэдээллийн технологийн орчны аюулгүй байдал, давуу болон сул талыг тодорхойлж давуу талыг бүрэн ашиглах, сул талыг арилгах зорилгоор ажлын төлөвлөгөө баталж шат дараалалтайгаар хэрэгжүүлэх явдал юм. Аудитын тайлангаар байгууллага нь хууль тогтоомж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, сайн технологийг практикт нэвтрүүлэх, дагаж мөрдөх мэргэжлийн зөвлөмжийг авна.

Мэдүүлгээ ирүүлж буй баг нь  нь уг үйлчилгээг гүйцэтгэх  чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ. Үүнд

  1. Үнийн санал
  2. Байгууллагын гэрчилгээний хуулбар
  3. Аудит хийх эрх бүхий мэргэжилтний дэлгэрэнгүй танилцуулга, сертификат
  4. Санхүүгийн 2017 оны аудитын тайлан
  5. Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт
  6. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл /2016-2018/

Бидэнд хариуг 2018 оны 6-р сарын 22-ны өдөр 12 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү. 

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 
           МҮОНРТ-ийн байр 4-р давхар санхүүгийн алба

Утас:  99083068, 91990610

 

 

 

Нийтэлсэн: MNB тендер

Мэдээллийн технологийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулна  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй