Шууд Chart

Монголын сагсчид Сербийн багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв

2018-06-13 08:35:04

Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэй 20 багаас “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразил, Канад, Монгол Улсын баг багтсан юм. Манай залуус эхний тоглолтод Канадад хожигдсон ч тэмцээнийг зохион байгуулагч Филиппинийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожиж эхний шуугианыг тарьсан. Улмаар уржигдар ОХУ-ын хүчирхэг багийг мөн 21:18 буюу гурван онооны илүүгээр хожин шилдэг наймд үлдэх болзлоо хангасан юм. Мөн хэсгийн сүүлийн тоглолтоо Бразилтай хийж, 19:16-аар ялалт байгуулсан.

Шилдэг наймд үлдсэн Монгол Улсын баг өчигдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа Сербийн баг хагас шигшээд Польштой тоглохоор боллоо. 

Анх удаа FIBA 3х3 ДАШТ-д оролцсон А.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын баг шилдэг наймд үлдэхдээ Ази тивээс ганцаараа шалгаран үлдлээ. Багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж, 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж, эх орноо дэлхийн дэвжээнд таниулж чадлаа. Монгол Улсын шигшээ багийг дахин олон тэмцээн хүлээж байна. 

Энэ цагт шөвгийн наймын бусад тоглолтууд үргэлжлэн явагдаж, улмаар хагас шигшээ тоглолтууд болж медальтнууд тодорно. 

Манай баг тамирчид энэ баасан гарагт эх орондоо ирнэ. 

ДҮН: /FIBA 3x3 ДАШТ/

Монгол – Канад – 15:21

Филиппин –Монгол 17:21

Монгол – ОХУ 21:18

Бразил – Монгол 16:19

Шөвгийн найм:

Серб (1) – Монгол (11) - 21:8

Латви (4) – Польш (7) - 15:21

Словени (2) - Укриан (5)

Канад (14) – Нидерланд (8)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын сагсчид Сербийн багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [208.54.80.xxx] 2018-06-13 09:31
Hicheel zaalguuljee neeree ! Ter neg fan manai hniig ed nar uneheer barq baina ntr geed baisan odoo yu geh gej baina ? Gehdew manaihan sain bailaa ! Chamalhaargui amjilt shuu
1 [103.87.255.xxx] 2018-06-13 09:14
ЁСТОЙ АРЧУУЛЖЭЭ. ДҮРДЭЭ ОРСОН 4 ГӨЛӨГ
Зочин [45.117.35.xxx] 2018-06-13 10:01
ТЭНЭГТЭЭТЭЙ БААСНЫ БАТГАНАА. БӨГСӨӨ Ч АРЧИЖ ЧАДАХГҮЙ ЧИ МУУ БӨӨС ЭНД ДУТАА ХӨ

Бидэнтэй нэгдээрэй