Шууд Chart

Өмнөговь аймгийн 5819 өрхөд 2,9 сая тоо толгой мал зусаж байна

2018-06-13 13:21:57

Өмнөговь аймгийн 5819 өрхөд 2,9 сая тоо толгой мал зусаж байна. Нийт бэлчээрийн 80 хувь гандуу энэ үед аймгийн удирдлагууд хөдөлгөөнт баг явуулж, малчид иргэдэд газар дээр нь төрийн анхан шатны үйлчилгээг үзүүллээ.

Өмнөговь аймгийн нийт нутгийн таван хувь ногоотой, 15 хувь дунд зэрэг, 80 хувь нь гандуу байна. Зуншлага тааруу үед малчид, оторчиддоо төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлгөөнт баг ажиллалаа. Хүн, малын эмч, төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан хөдөлгөөнт баг өчигдөр тус аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт оторлож яваа болон нутгийн малчдад төрийн анхан шатны үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийжээ.

Ханхонгор багийн Мандах баг хамгийн их оторчидтай бөгөөд өөрийн аймгийн есөн сумаас тус нутагт оторчид ирсэн байна. Нүүдэллэж яваа малчдад эхо, элэгний В, С вирусын шинжилгээ, даатгал, татвар, малын эм бэлдмэлээр газар дээр нь очиж үйлчилсэн юм.

Зуншлага тааруу, отор нүүдэл их байгаа хэдий ч төрийн үйлчилгээг газар дээр нь ирж хүргэж байгаад малчид талархаж байсан юм. Цаашид хөдөлгөөнт багийн үйлчилгээг тодорхой давтамжтайгаар үзүүлж байх санал дэвшүүлж байлаа.

Аймаг орон нутгийн бодлогын түвшинд малчид иргэд рүү хандсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ жил инженерийн хийцтэй 29 худгийг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч малчид иргэдтэйгээ уялдаа холбоотой хамтран ажиллахаа аймаг орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговь аймгийн 5819 өрхөд 2,9 сая тоо толгой мал зусаж байна  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй