Шууд Chart

Францын шигшээ хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн нэгээр нэрлэгддэг

2018-06-13 14:35:33

Хөлбөмбөгийн ДАШТ маргааш ОУХ-д эхэлнэ. Тус тэмцээнд өрсөлдөх Францын шигшээ баг “С” хэсэгт  багтсан юм. Уг баг нь олон улсын чансаанд долдугаар байрт бичигдэж буй. Дасгалжуулагчаар Дидиэр Дэшампс ажиллаж байна.

Уг баг нь ДАШТ-д оролцож байгаа багуудаас хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багын нэгд ордог. Гэвч санасныг бодвол сайн үр дүнтэй тоглолт үзүүлж чаддаггүй нь жигд биш тоглолттой холбоотой.

Давуу тал нь Антони Мартиал болон Александре Лаказетте нар бүрэлдэхүүндээ багтаж чадаагүйг харахад Францийн шигшээ баг довтолгооны байрлалд маш хүчирхэг гэдэг нь харагдаж байна. Антойн Гриезман, Килиан Мбаппэ, Оливиер Гироуд болон Томас Лемар нараас гурав нь гарааны довтлогчоор тоглох юм.

Сул тал нь гэвэл жигдхэн тоглолт тэдэнд хэрэгтэй. Тэд Шведэд хожигдож, Беларус болон Люксембург нартай тэнцсэн. Хамгаалагчийн байрлал дахь Жибрил Сидибэ, Бэнжамин Менди нар бэртлээсээ эргэж ирээд удаагүй байна.

Од тоглогч Антойн Гриезман нь 27 настай.

Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр тэсрэлттэй тоглолт үзүүлэн түрэн гарч ирсэн Гриезман 2016 оны “GQ” сэтгүүлийн шилдэг эрэгтэйгээр нэрлэгдэж байсан.

Францийн үндсэн довтлогч залуу бага насандаа Английн домгуудаас маш их урам, зориг авдаг байжээ. Тэрбээр “Би Бэкхемийн тоглолтонд их дуртай байсан. Тэр миний шүтээн байсан. Тиймээс би урт ханцуйтай өмсгөл өмсөн, долоо дугаарыг зүүдэг” хэмээжээ.

Бага байхдаа хэтэрхий жижиг биетэй байна гэсэн шалтгаанаар голгодсон бол 13 насандаа “Реал Сосиедад” багт очжээ.

Аваргуудын лиг болон хоёр жилийн өмнө амссан Европын аваргын ялагдал түүнд энэ зун сайн тоглолт гаргах урам зориг нь болж өгөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Францын шигшээ хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн нэгээр нэрлэгддэг  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй