Шууд Chart

Аарон Мооёд хөгжөөн дэмжигчид нь дуу хүртэл зориулж зохиосон байдаг

2018-06-13 14:47:48

Австралийн хөлбөмбөгийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д “C” хэсэгт багтаад байна. Олон улсын чансаанд 40 дүгээрт бичигдэж буй уг багийн дасгалжуулагчаар Берт Ван Марвик ажилладаг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Анге Постекоглоуг халсны дараа энэ удаагийн ДАШТ-д шинэ дасгалжуулагчтай орох гэж байна. Марвикийн хувьд тоглогчидоо таних цаг төдийлөн байгаагүй.

Давуу тал нь Марвик хамгаалалтаа чангатгахад гол анхаарлаа төвлөрүүлэх ба хурдтай тоглогчид болох Маттью Лэкки болон Робби Крусс нарт довтолгооны хэсэгт “аюул учруулна” гэж найдаж байгаа.

Сул тал нь гэвэл Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн өндөр чадвартай багийн эсрэг төдийлөн тоглож байгаагүй ба Франц, Дани, Перу зэрэг багын эсрэг нилээд тоглоно.

Од тоглогч нь 27 настай Аарон Мооё. Тоглодог клуб нь “Хаддерсфийлд таун”.

Австралын хамгийн сайн тоглогч болох Мооё нь тэдний багийн зооноос гарах хамгийн том найдвар юм.

Тэрбээр Примиер лигт тоглож байсан туршлага их бөгөөд, түүний “Манчестер Сити”-гээс нутгийнхаа багт найман сая фунт-ээр ирж байсан нь Австралын тоглогчийн түүхэн рекорд болсон байдаг.

Фэнүүд нь түүнд зориулж дуу хүртэл зохиосон ба тэр нь “Аарон Мооё, түүнд үс байхгүй ч, тэр нь бидэнд хамаагүй ээ” гэж “Бони Эм” хамтлагийн “Hooray Hooray” дууны алгуунд тааруулдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аарон Мооёд хөгжөөн дэмжигчид нь дуу хүртэл зориулж зохиосон байдаг   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй